Улаанбаатар хотын 27 эмнэлэг, орон нутгийн 12 аймгийн бүх ажилчид ажил хаялтанд нэгдлээ

2018 оны 6 сарын 26

ФОТО: Эрүүл мэндийн салбарт ШУДАРГА ҮНЭЛЭМЖ тогтоохыг шаардан СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД жагсаж байна Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд Төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байгаа учраас тэд хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. 

“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэмлэмж тогтоохыг шаардсан” эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд тэмцэл хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн тулд салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах Түр хороодоос 06 дугаар сарын 26-ны 14.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 27 эмнэлэг, орон нутгийн 12 аймгийн бүх ажилчид хурлаа хийж, хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар УНТЭ, Хүрээ амаржих газар, НЯТТ, ЗӨСҮТ, БЗДЭМТ-үүд ажил хаялтанд нэгдсэн байна.

Ажил хаялт ирэх долоо хоногоос эхлэх учир бүх шатны эмнэлгийн амбулатор, хэвтэн эмчлүүлэх болон өрх, сумын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжгүй болох ажээ.

Энэхүү ажил хаялтанд нэгдэх эмнэлгүүд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58951
0 эможи

keyboard_arrow_up