Улаанбаатарт 28 хэм үүлшинэ
2014 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2014 оны 7 дугаар сарын 18-наас 2014 оны 7 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд зарим нутгаар, 19, 20-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар 21-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 18, 19-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр баруун болон төвийн нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 20-21-нд баруун болон төвийн нутгаар дулаарна.