Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ...

2018 оны 6 сарын 26

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: Зургадугаар сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27, 30-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Зургадугаар сарын 26, 30-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 28,1-нд нутгийн баруун хагаст, 29-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 25-26-нд ихэнх нутгаар, 28, долоодугаар сарын 1-нд нутгийн баруун хагаст сэрүүн байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм хүрч хална.

Зүүн аймгуудын нутгаар: Зургадугаар сарын 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 29-30 нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 25-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Зургадугаар сарын 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 26-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58945
0 эможи

keyboard_arrow_up