Иргэдийн хадгаламжийн хүүнээс нь 10 хувийн татвар авч байгаа нь ЗОХИСТОЙ ЮУ

2018 оны 6 сарын 26

Arslan.mn

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Татварын багц хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮЭХ-ноос “Монгол Улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь тодорхой хуримтлал, өөрийн гэсэн өмчгүй. Татварын бодлого тухайн улс орны баялгийг тэгш хуваарилах Төрийн оролцох хамгийн том механизм байдаг. Гэтэл татварын хуулин дээр бодлогын дорвитой өөрчлөлт хийгээгүй байна. Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, УИХ-аар бодлогын өөрчлөлт хийхийг шаардаж байна.  

Өнөөдөр ард, иргэдийн хүүхдийн хадгаламж, сургалтын төлбөр, байрны урьдчилгаа хийх гэж хадгалж байгаа багахан хадгаламжийн хүүнээс нь 10 хувийн татвар авч байгаа нь зохисгүй. Бага орлоготой хүмүүсийн хувьд 10 хувь гэдэг өндөр хүү. Энэ нь далд эдийн засаг бий болгох үндэс болно.  Өнөөдөр ард иргэд гадаадад 7-8 жил ашигласан автомашин худалдан авч унах эдийн засгийн чадвартай байна. Гэтэл энэ машинд хамгийн өндөр татвар төлдөг. Тэгвэл 200-300 сая төгрөгөөр машин авч байгаа хүмүүсээс илүү өндөр 100 хувийн татвар авах хэрэгтэй” гэж үзэж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Иймд тус холбооны зүгээс  татварын багц хуулинд дорвитой өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58942
2 эможи

Зочин
2018-06-26 22:33
Хадгаламжийн хүүнээс 10% авдаг нь буруу
keyboard_arrow_up