Бөхийн өргөөний хаалгыг эвдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

2018 оны 6 сарын 26

ФОТО: А.Сүхбат тэргүүтэй хүмүүс ЁС ЖУДАГАА алдан “БӨХИЙН ӨРГӨӨ“-рүү дайран оржээ Arslan.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны гадна энэ сарын 22-ны өдөр үймээн гарсан. Тодруулбал, энэ өдөр УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөнд ирэх үеэр нэг залуу хаалгыг гаднаас нь эвдэж, дотогш нэвтрэхийг оролдсон юм. Тэгвэл Монгол бөхийн өргөөний хаалгыг санаатай эвдсэн Налайх дүүргийн харьяат 33 настай, иргэн Б-г цагдаагийн байгууллага саатуулжээ.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 'Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ' гэсэн заалт болон тус хуулийн 2-т 'Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ' хэмээн хуульчилсны дагуу хэрэг үүсгэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58914
2 эможи

Зочин
2018-06-26 22:40
UIH-n gishuun uildel deeree barigdval tsaagdaagiin gazar bolon huuliin baiguulaga shalgaj hariutslaga tootsoh huulitai.SUJVATAD ERUU UUSGEJ HARIUTSLAGA TOOTSOH HETEGTEI.
Зочин
2018-06-26 19:21
Үйлдэл дээрээ баригдсан А.Сүхбатыг яах бол.
keyboard_arrow_up