8 сараас эхлэн автомашины ХҮҮХДИЙН СУУДЛЫГ иргэдэд 48-63 мянган төгрөгөөр худалдаална

2018 оны 6 сарын 25

Холбоотой Зураг

Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хямдруулан иргэд 48-63 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой боллоо.

Энэхүү санаачилгыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргасан бөгөөд хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшүүлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор хувийн хэвшлийн компаниудтай хамтран дээрх боломжийг олгож байна.

Хямдралтай үнээр хүүхдийн суудлыг урьдчилсан байдлаар наймдугаар сараас эхлэн худалдан авах бололцоо бүрдэнэ гэж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. 

Мөн энэхүү автомашины суудлыг авснаар үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломжтой юм байна.

Эцэг эхчүүдийн дунд яагаад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүй талаар судалгаа явуулахад 90 орчим хувь нь хэт үнэтэй гэж хариулсан бөгөөд дунджаар 50-60 орчим мянган төгрөгийн үнэтэй байхад худалдан авах боломжтой гэсэн судалгаа гарсан учраас импортлогч компанитай гэрээ байгуулан энэхүү ажлыг эхлүүлж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
58908
4 эможи

Нарас
2018-10-18 21:43
Тгд 8 сар өнгрөөд 2 сар болчлоо хаана байна энэ амлалт төлөвлөгөө чинь худалч хуурамч нөхдүүдээ.
keyboard_arrow_up