Тоон системд шилжиснээр 15 суваг үзэх боломжтой

2014 оны 7 сарын 17

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх бэлтгэлийг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас ханган ажиллаж байгаа. Энэхүү ажлыг долдугаар сарын 31-нд бүрэн дуусах ёстой. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд “Телевизтэй айл болгон хувиргах төхөөрөмж авах ёстой юу” гэхчлэн олон асуулттай тулгараад байна. Албаны хүний хэлснээр Тоон системд нэвтрэхэд Хэрэглэгчид хоёр сонголт хийх хэрэгтэй юм байна. Үүнд эхнийх нь DVB-T2 стандартын телевиз худалдаж авах, Хоёр дахь нь сэт топ бокс буюу хувиргагч төхөөрөмжийг худалдан авч болно.  Нэг ёсны телевиз худалдан авах боломжгүй нь хувиргагч төхөөрөмж худалдан авч болох юм. Алийг нь ч сонгосон байсан тоон системийг хүлээн авах боломж бүрдэнэ. Тоон системд шилжсэнээр нийт 15 суваг үздэг боломжтой байна. Нэг ёсны нэмж 9 суваг хүлээн авах боломж бүрдэнэ гэсэн үг. Одоо бол үндсэн зургаан суваг буюу МҮОНТ, UBS MN-25 дугаар суваг телевиз, TV-9,  ETV,  Боловсрол телевизийг хэрэглэгч хүлээн авдаг.

Хэрвээ та тоон системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тоон телевизийн лавлах утас 18006, 77003111, 97074040, 99900362 дугаарын утсаар холбогдох боломжтой юм.

Мөн тоон телевизийн талаарх мэдээллийг дараах линк рүү орж сонирхож болно. http://itpta.gov.mn/mn/news/show/129

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5890
0 эможи
keyboard_arrow_up