Хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр  “ХАР, ЦАГААН ЖАГСААЛТ” төслийг хэрэгжүүлнэ

2018 оны 6 сарын 25

Arslan.mnНийслэлийн ЗДТГ, “Эх орон бүтээн байгуулалтын танхим” ТББ хамтран "Хүүхдэд хайртай Монгол" хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

 

Arslan.mn

Хэлэлцүүлгийн зохион байгуулагч, сэтгүүлч С.Хүрлээ 

“Эцэг эхчүүд багш нарт хүүхдээ даатгаад орхидог. Төр дангаараа ажиллаад нэмэргүй нийт нийгмээрээ тэмцэх шаардлага байгаа байна. Энэ нийлж ажиллах уялдаа холбоогоо яриад байдаг хэр нь  уялдаа холбоогоо сайжруулахад юуг анхаарахаа  ярьдаггүй. Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг манай улсад аюултай түвшинд хүрээд байгаа. 

Бид  хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр  “Хар, цагаан жагсаалт” төслийг хэрэгжүүлэхээр хэд хэдэн байгууллагад хандсан. Хүүхдийн төлөө сайн үйлс бүтээсэн иргэнийг цагаан жагсаалтаар алдаршуулж, ийм хэлбэрээр олон нийтийн идэвхийг сайжруулъя.

Харин хар жагсаалтад хүүхэд хүчирхийлсэн, хүүхдийн эрхэнд халдсан гэмт хэрэгтнүүдийг бүртгэж, сургууль цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд боловсон хүчний сонголт хийхдээ хар жагсаалт руу орж сонголтоо хийх зорилгоор төслөө боловсруулсан. Гэтэл уулзсан байгууллагууд маань хүчирхийлүүлсэн хүүхдийн эрхийг  ярихаас өмнө, хүчирхийлсэн гэмт хэрэгтний эрхийг яриад байсан нь харамсалтай.” гэв.

Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Хошууч А.Батсүх

 “Нийслэлийн цагдаагийн газраас сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн гэмт хэрэг зөрчил болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд “Хүүхдэд Ээлтэй Монгол” хэлэлцүүлэгт оролцлоо.

Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо он гарсаар эхний таван сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 17 хувиар, гэмт хэрэгт холбогдсон тохиолдол 37 хувиар буурсан гэсэн сайн мэдээ байна. 

Харамсалтай нь гэмт хэргийн улмаас хохирсон насанд хүрээгүй хүүхдийн тоо 70 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс сэргийлэх , таслан зогсоох урьдчилан сэргийлэх ажил үр дүнгээ өгч байгаа боловч нөгөө талд хүүхдийн анхдагч орчин болсон гэр бүл, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхэддээ тавьж байгаа анхаарал халамж дутсаны улмаас хүүхдүүд гэмт хэрэгт өртөж, хохирогч болох тоо нь өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 1,060 хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн. Үүнээс тухайн өдөртөө 384 нь олдсон. Тодорхой хугацааны дараа 676 нь олдсон.

Тиймд эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигч нар хүүхдэдээ зориулах цагаа нэмэгдүүлж, анхаарал тавих хэрэгтэй байна” хэмээн ярилаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58895
0 эможи

keyboard_arrow_up