Дөрвөн ихэрийг 12 нас хүртэл нь хувцаслахаар боллоо

2018 оны 6 сарын 25

 “United Colors of Benetton” брэндийн Монгол дах салбар манай улсын түүхэнд анх удаа, эсэн мэнд мэндэлсэн дөрвөн ихэр хүүхдэд 12 нас хүртэл хувцаслах эрхийн “Батламж” олгож байсан.

36121309_248034562418956_5174784869774917632_n Дөрвөн ихэрийг  12 нас хүртэл нь хувцаслахаар болов

2013-2014 он солигдохын заагт төрсөн ихрүүдийн сувд нь болсон бяцхан охин эндэж, харамсалтай мэдээ дуулгасан ч өнөөдөр гурван ах нь 5 нас хүрч, гэр бүлдээ аз жаргал, баяр хөөр нэмсээр байна. “Промон трейд” ХХК нь нийгмийн хариуцлагаа биелүүлэн улирал солигдох бүрт бяцхан ихрүүддээ бэлэг барьж, залуу гэр бүлийг дэмжсээр байгаа билээ.

35118937_248034962418916_3298538044423929856_n Дөрвөн ихэрийг  12 нас хүртэл нь хувцаслахаар болов

Загварын ертөнцөд “Өнгөний хаан” хэмээн 1965 оноос хойш хүлээн зөвшөөрөгдсөн Италийн United Colors of Benetton брэнд өнөөдөр 120 гаруй улсад 7000-аад салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус брэндийг “Промон трейд” ХХК нь 2010 оноос эхлэн Монголд нутагшуулсан бөгөөд албан ёсны франчайзинг бизнесийг хувцас загварын салбарт түүчээлэн нэвтрүүлсэн юм.

United Colors of Benetton брэнд нь олон улсын “Green peace” байгууллагаас хоёр ч удаа “Эко сертификат” авсан анхны хувцасны брэнд юм. Тус сертификатыг хүүхдийн биед сөрөг нөлөөгүй буюу формальдигидийн төрлийн бодис агуулаагүй материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг брэндэд олгодог юм байна.

36054136_248034985752247_8692140962375270400_n Дөрвөн ихэрийг  12 нас хүртэл нь хувцаслахаар болов

Дашрамд дуулгахад United Colors of Benetton брэндийн 2018 оны зуны улирлын хямдрал эхэлснийг дуулгахад таатай байна. Насанд хүрэгчдийн болон 0-12 насны хүүхдийн бүх хувцсаа 10%-70% хүртэл хямдралтай үнээр худалдаалж байгаа. Дэлхийн брэндийн энэ улирлын шинэ загварын бодит хямдралыг мэдрэхийг хүсвэл Та United Colors of Benetton-ийн албан ёсны салбар дэлгүүрүүдийг зориорой.

United Colors of Benetton брэнд дэлгүүр

3-р хороолол салбар-77065050

Зайсан “Шилтгээн цогцолбор” салбар-77075050

Улаанбаатар их дэлгүүр салбар-77035050

Хүннү молл салбар-77085050

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58884
2 эможи

keyboard_arrow_up