А.ЭНХБААТАР: Морь унаач хүүхдийн амь нас тавхан сая төгрөгийн үнэтэй л байна

2018 оны 6 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр гурван төрлийн даатгалыг шинээр бий болгож байгаатай холбоотойгоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар: 

2017 оны байдлаар гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан. Үүний 55 тохиолдол буюу бараг 50 хувь нь зам тээврийн ослоос болж амь насаа алдсан байна. Энэ нь зориулалтын суудал хэрэглэж хэвшээгүй байгаатай холбоотой байна. Хүүхдийн хамгаалалтын суудал импортлогч байгууллагуудыг урьж иргэдийн дунд судалгаа хийсэн. Энэ судалгаанаас харахад хамгаалалтын суудлын үнэ нь харьцангуй өндөр байгаа нь хүндрэлтэй байгааг тогтоосон. Хамгийн үнэтэй суудал нь 320 мянга бөгөөд хамгийн хямд нь 120 мянган төгрөг байгаа аж. Иргэд хамгаалалтын суудал нь 50-60 мянган төгрөгийн үнэтэй байвал авна гэсэн судалгааны дүн гарсан. Импортлогч нэг компани бидэнд 48-63 мянган төгрөгөөр зах зээлд нэвтрүүлэх боломж байна гэсэн учраас энэ компанитай хамтарч ажиллаж байна. Эхний суудал найман сараас эхлэн зах зээлд орж ирнэ. Мөн уг суудлыг худалдаж авснаар хүүхдийн амь насны даатгалыг давхар авах боломжтой болж байна. Шаардлагатай гэвэл энэ хамгаалалтын суудлыг сар бүр 5000 төгрөг төлөөд авч болох шийдэлрүү шилжүүлэх ажлыг хийж байна. 

Үүнээс гадна хүүхэд алга болох, хүчирхийлэлд өртөхөд гарах зардал тун эмзэг сэдэв болчихоод байна. Монгол улсын хэмжээнд 1613 багийн дарга  1504 хэсгийн ахлагч нарт зориулсан сургалтыг хийгээд дуусч байна. Яг тухайн хариуцаж байгаа баг, хэсэгт хүчирхийлэлд өртөх магадлалтай хэдэн хүүхэд байна гэдгийг хүүхдийн эрсдлийн программд оруулж үндэсний хэмжээний судалгааг энэ хүмүүсээр дамжуулан авч байна.  Хамгийн эхний ээлжинд хамгийн өндөр эрсдэлтэй байгаа хүүхдүүдээ Хүүхэд хамгааллын даатгалд хамруулна. Даатгалтай хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон тохиолдолд даатгалаараа дамжуулан гарах зардлыг төлөх юм. Алга болсон тохиолдолд эрэн хайх зардлыг энэ төрлийн зардлаас гаргана. Монгол улсын хэмжээнд 7000-9000 хүүхэд эрсдэлт бүлэгт орж байна. 

Уралдаанч хүүхдүүдтэй холбоотой нэг хүндрэлтэй асуудал бол морь унаж явж байхдаа гэмтэж, түүний эмчилгээний төлбөрийг хариуцах хүн олддоггүй. Цахим бүртгэлд одоогийн байдлаар 1500 гаруй хүүхэд морь унадаг хүүхэд байна гэсэн судалгаа байна. Эдгээр хүүхдүүдийн 70 гаруй хувь нь дандаа хүний морь унаж байна. Энэ уралдаанд оролцож байгаа хүүхэд бүр даатгалтай байх ёстой гэсэн хуулийн заалт байна. 30 мянган төгрөгөөр даатгал хийлгэсэн хүүхэд хамгийн дээд тал нь 5 сая төгрөг авдаг. Энэ нөхөн олговрыг ямар нөхцөлд авдаг вэ гэхээр морь унаж яваад унаад нас барсан тохиолдолд л энэ мөнгийг авч байна. Шуудхан хэлэхэд морь унасан хүүхдийн амь нас тавхан сая төгрөгийн үнэтэй л байна. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Одоогийн байдлаар 11 компани энэ төрлийн даатгал хийдэг бөгөөд даатгалын хураамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ жилээс эхэлж даатгалын хувь хэмжээг 100 мянган төгрөг хүргэж, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг болгох ажлыг хийж байна. 100 мянган төгрөг төлж чадахгүй байгаа уяач хүүхэд унаж, гэмтсэн тохиолдолд 260 мянгаар шинжилгээ хийлгэж чадахгүй. Даатгалаа хийлгээд хэн нэгнээс хамаарахгүйгээр эмчилгээ үйлчилгээгээ хийлгэх боломжтой болно. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58883
0 эможи

ЭРХ
2018-06-25 13:57
ХҮҮХДИЙН АМЬ 100САЯ БЭРТЭЛТ 50 САЯААС ДООШГҮЙ БАЙЯ
B
2018-06-25 13:39
Jil bolgon l huuhduud gemtej bnshtei
B
2018-06-25 13:38
Huuhed unuulhaa boliochee
keyboard_arrow_up