БНСУ-ын сэтгүүлчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна

2018 оны 6 сарын 25

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Урилгаар БНСУ-ы Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон /Jung Kyu Sung/ тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-27-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд Монголын сэтгүүлзүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулна. Түүнчлэн хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүл зүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулах юм.

Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхны харилцан танилцах алхам хийж, 2014 оноос хамтын үйл ажиллагаа нь тогтворжиж эхэлсэн. Энэхүү хамтын үйл ажиллагааны үр дүнд долоон удаа төлөөлөгчдөө харилцан солилцоод байна. БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо нь хоёр жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд аливаа нийгэм, улс төрийн асуудалд нэгдмэл байдлаар дуугарч чаддаг төдийгүй Азийн орнууд дундаа хүчирхэг сэтгүүд зүйтэй гэдгээрээ нилээд ялгардаг юм. Тиймээс манай улсын сэтгүүлчдийн байгууллагатай нягт харилцаа холбоотой байх нь сэтгүүлзүйн салбарын ирээдүйн хөгжилд сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байна.

Сүүлийн жилүүдэд МСНЭ-ийн нэр хүнд олон улсад өсөж буй нь гадаад хрилцаа, хамтын ажиллагаандаа нэлээд анхаарч ажилласны үр дүн юм. Тухайлбал, 2016 оны Олон улсын сэтгүүлчдийн холбооны Их хурлаас Ази Номхон далайн орнуудын жендерийн асуудал хариуцсан захирлаар МСНЭ-ийн Хяналтын Зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг сонгогдож ажилласнаас харж болно.

МНСУ-ын Сутгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй зочдын албан ёсны айлчлал хийж буй нь МСНЭ-ийн гадаад харилцаа, хамтын бжиллагааны хүрээнд хийгдэх ажлуудад нэлээд дэм болох бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.  Мөн МСНЭ-ээс ирэх есдүгээр сард Өмнөговь аймагт Монгол-Хятадын сэтгүүлчдийн хамтарсан IX форумыг зохион байгуулах гэж байгаа нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны бас нэгэн чухал үйл ажиллагаа хэмээн МСНЭ-ийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58862
0 эможи

keyboard_arrow_up