Элсэгчдэд зориулсан үзэсгэлэн яармаг ирэх сарын 1-нээс эхэлнэ

2018 оны 6 сарын 25

Arslan.mn

Жил бүр “Модерн Экспо” агентлагаас БСШУСЯ-тай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “ШИНЭ ЭЛСЭЛТ-БОЛОВСРОЛ ЭКСПО 2018” үзэсгэлэн яармаг ирэх сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Соёлын Tөв Өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Энэхүү үзэсгэлэн яармагт БСШУCЯ-ны аттестатчилалд тэнцсэн, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөc 1 буюу түүнээс дээш магадлан итгэмжлэгдсэн чанартай боловсрол олгож буй дотоодын их дээд сургууль, коллежууд, гадаадын их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газрууд, хэлний сургалтууд, МСҮТөвүүд өөрсдийн үйл ажиллагааны бүх талын мэдээллийг шат дамжлагагүйгээр олгож, шинээр элсэгчдээ бүртгэх юм байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58858
0 эможи

keyboard_arrow_up