“КРАН ӨРГӨГЧ” 4 компанийн зөвшөөрлийг цуцалжээ
Мэргэжлий хяналтын газраас хагас жилийн ажлын тайлан мэдээллээ өнөөдөр танилцуулллаа. Энэ үеэр барилгын осол аваартай холбогдуулан кран өргөгч компаниудын гэрээг цуцалснаа онцолсон юм. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгад бетон зуурмаг шахаж байсан кран замын гарцаар гарч явсан 12 настай охины дээрээс унаж амь насыг нь хохироосон сэтгэл сэрдхийлгэм хэргийн чимээ алдраагүй байтал Хан-Уул дүүргийн XIV хороонд “Хурд” компанийн барьж буй “Рапид харш” орон сууцны хороололд өргөгч караны толгой салж унан 26 настай залуу амь насаа алдсан.
Мэргэжлийн хяналтаас 2017 онд таван байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг БХБЯ-нд хүргүүлэв.