Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө

2018 оны 6 сарын 22

МҮБХ-ныхон албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Тэд эрх бүхий албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ,МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн гэж үзжээ.

Шат шатны шүүхээс Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар холбоог удирдсан гэж үзэн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгосоор байтал БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням, БЗД-ийн прокурорын газрын хяналтын прокурор Ганчимэг нар ийнхүү Бөхийн өргөөг МҮБХ-г төлөөлөх эрхгүй хүмүүст хүлээлгэн өгсөн нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин, МҮБХ-ны өмчлөгчийн эрхэнд  хууль бусаар халдлаа гэж тэд үзээд байгаа аж.

Тиймээс МҮБХ-ноос өнөөдөр 14.00 цагт албан ёсны хамгаалалтын алба хөлслөн өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрч байна гэжээ.

Мөн Ерөнхийлөгчид илгээсэн бичигтээ талууд эвлэрэхийг хүссэн ч өөрийн хууль бус бизнесийг цэцэглүүлэн хөгжүүлж, орлогынхоо эх үүсвэр болгосон Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь үргэлж эвлэрлийн эсрэг байсаар байна. Олон түмний нүдэн дээр би эвлэрэх хүсэлтэй, эвтэй байна гэж ярьдаг ч үнэн чанартаа бөхчүүдийн талцал хуваагдлаас ашиг олж суудаг энэ хүний үнэн нүүр царай МҮБХ нь цаашид ард түмэнд ил болгохын төлөө тэмцэнэ гэжээ.

Түүнчлэн Монгол бөхөд найраа, допингийн хууль бус бизнесээ цэцэглүүлэн хөгжүүлж, өөрийн өмчлөлийн Аварга дээд сургуулийн захирал, багш, ажилчдаар Допингийн Эсрөг Төв гэх төрийн бус байгууллага байгуулан ажиллуулж, бөхчүүдээс хөндлөнгийн хяналтгүй авсан шинжилгээний хариуг өөрчилж, устгаж, орлого, амьдралынхаа эх үүсвэр болгосон, Монгол бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхан хуваах ажлын гол зохион байгуулагч, Монгол бөхийн хагарал хуваагдлаас ашиг олж байдаг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус ажиллагааг МАН цээжээрээ хамгаалж, дэмжиж, өөгшүүлж байгаагаас МҮБХ-ны үйл ажиллагаа тасалдаж, цаашид үйл ажиллагаагаа хуулийн, хэвийн явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга та анхаарлаа хандуулж өгнө үү гэжээ.

Ингээд Ерөнхийлөгчид илгээсэн бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58785
1 эможи

Зочин
2018-06-22 15:36
uvs in buhchvvd buruugvi ee ed nariig turhiraad bna hen ondr halh durvud geed bna Bayanmunh Svhbat 2 l ilteer tegj turhiraad bna shd ene hvmvvs buhiin holboo geed tatvar tulj bgaamuu hen tatvar tulj bna buhiin urguunii umnuus ter l holboo jinhene holboo shd
zochin
2018-06-22 13:33
Baterdene abarga dopingiin tobiig bohchvvdiin ailgah zebseg bolgon ashiglaj baigaadl durgvi hvreed baihii busadaar ni abargaa demjij bn
durvuduudiig handiig haga dar.
2018-06-22 11:24
argaa baraad unend diildeed ireheeree durvuduud odoo bur boslogo gargaj uimeen degdeeh n.turiin tumur nuuriig odoo jinhene utgaar n haruulj ahij undiij chadahgui boltol n nam darah heregtei.
Зочин
2018-06-22 11:08
Өнөө цагт өндөр дуугаар хашгирсан луйварчин, анддаа атаархан гүтгэгчид үнэд орж үнэн газарт гишгэгдсэн болохоор л хогийн амьтад Бат-Эрдэнэ аваргын нэрийг муутгах гэж элдвээр оролдох юм даа.
Зочин
2018-06-22 11:04
Нэг дугуй барилгын төлөө улайрсан увсын хэдэн хар юм хэтэрч байна шүү. Бөхийн жудаг гээч юм, монгол эр хүний тээж явбал зохих чанар ганцхан Бат-Эрдэнэ аваргад л байдаг. Тийм ч учраас олон түмэн түүнийг хэндэлдэг. Үүнд нь атаархаж хорссоэ Баянмөнх, Сүхбат хоёр хэдэн хүнийг турхирч байдгийг олон түмэн харж л байна шүү дээ.
keyboard_arrow_up