МИАТ Сингапурлуу нислэг үйлдэхээр боллоо

2014 оны 7 сарын 16

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  ирэх 9 дүгээр сарын 20-ноос эхлэн Сингапурын чиглэлд нислэг үйлдэхээр боллоо. 

63 жижиг арлаас бүтэх Сингапур хот улс нь Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг бөгөөд газар нутгийн хэмжээ нь 707.1 кмІ. Тус улсын орлого олох гол эх үүсвэр нь аялал жуулчлал аж.

Сингапурын билэг тэмдэг нь загасан сүүлт арслангийн хөшөө Мерлион (Merlion) бөгөөд  37 метрийн өндөртэй уг хөшөөний загасан бие нь далайг, арслан нь сүр хүчийг илэрхийлдэг юм байна. Мөн Марина Бэй эрэгт орших урлаг соёлын олон улсын төв Эспланада театр бол Сингапур улсад очсон хүн бүрийн заавал үзэх ёстой газрын нэг юм. Энд сонгодог дуурь, бүжгэн жүжиг  болон дэлхийн одуудын тоглолт байнга болдог.

Байгалийн ямар ч баялаггүй, ердөө 700 гаруй ам километр газар нутагтай, тусгаар тогтнолоо дөнгөж зарлаад үндэсний бие даасан бодлого явуулж эхэлж байсан их гүрнүүдтэй хиллэсэн бяцхан орон хөлөө олж, Азийн бар улс, дэлхийн санхүүгийн том төв болж хөгжсөн түүх нэн сонирхолтой. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани тус улсад зорчих хамгийн дөт замыг ийнхүү зорчигч, үйлчлүүлэгчиддээ нээж байна. 

Тус улсын аялал жуулчлалын онцлог газруудыг дурдвал:
1. Universal Studios Singapore
2. Adventure Cove Waterpark™
3. Gardens by The Bay
4. Merlion Park
5. Wave House Sentosa
6. Marine Life Park™
7. River Safari
8. Art Science Museum
9. Songs of the Sea
10. Singapore Flyer
11. iFly 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5875
0 эможи
keyboard_arrow_up