Ж.Мягмар: Эрүүл мэндийн салбарынхан орон даяар АЖИЛ ХАЯЛТ хийх хүсэлтээ өгөхөөс өөр аргагүй боллоо

2018 оны 6 сарын 21

Өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Засгийн газарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж жагсаж байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй үл тоож байгааг эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрс эсэргүүцэж байгаа аж. Тэр дундаа улсын 3 талт хэлэлцээрийг  Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг үл тоон гацааж, өнөөдрийг хүртэл нэг ч алхам хийгээгүй учраас түүнийг огцрохыг шаардаж жагсаж байгаа аж. 

Arslan.mn

Түүгээр ч үл барам Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4-т “Төрийн албан хаагчдын 2015 оны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90.0 тэрбум төгрөг,  тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх хувь хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг салбарын яамд, үйлдвэрчний салбарын холбоодтой тухай бүр зөвшилцөж шийдвэрлэнэ. Төсөвт байгууллагын төсвийн хэмнэлтийг цалин нэмэгдүүлэхэд зарцуулах асуудлыг салбарын хамтын хэлэлцээр, хамтын гэрээгээр шийдвэрлэж байна.” гэсэн заалт оруулж тохиролцсон боловч энэ заалт мөн хэрэгжээгүй 4 жил болж байгаа юм байна.

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мягмар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзсаныхаа дараа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

“Ямар ч шийдэлд хүрсэнгүй. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингаа нэмүүлэхийн тулд маш удаан хугацаанд тэмцэл хийж байна. Ингээд салбар яамтайгаа хэлэлцээр байгуулсан. Ингэхдээ тооцоо судалгаан дээр үндэслэн хэлэлцээр хийсэн ч ХНХ-ын сайд С.Чинзориг хууль бусаар хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан. С.Чинзориг эмнэлэгт хэвтэж байгаа шалтгаанаар бид яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзсан ч бидний өнөөдрийн шаардлагыг бичгээр хүлээн авч, бичгээр хариу өгнө гэлээ. Тиймээс өнөөдөр бид өнөөдөр энд суух шаардлагагүй боллоо.

Маргаашнаас эхлээд эрүүл мэндийн салбарынхан хүсэлтээ өгч, тав хоногийн дараа ажил хаялт хийх эрх нь үүснэ. Эмч эмнэлгийн ажилтнуудад удаа дараа худлаа ярьж, итгэл сэтгэлийг нь хөсөрдүүлсэн сайдаа татаж авах шаардлагыг УИХ-д хүргүүлнэ.

Мөн бид яг одоо Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Амгаланбаатарыг огцрохыг шаардсан бичгийг өгнө” гэлээ.

 

Монголын Эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооноос дараах шаардлагыг хүргүүлсэн байна. 

"Эрүүл мэндийн салбарын 48 мянга гаруй ажилтнууды төлөөлөн Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны гишүүд, сонгуультан, эмч, сувилагч, ажилтнуудыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд энэ сарын сарын 21-ний өдөр цуглаанд оролцогчдоос Монгол Улсын Засгийн газарт хандан дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг ШААРДАЖ байна. Үүнд:

  1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ны дотор бүртгэх,
  2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах,

Дээрх шаардлагыг хэрэжүүлээгүй тохиолдолд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээр”-ээр үүсгэсэн хамтын маргааны хүрээнд ажил хаялт хийх эрх үүссэн тул 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58741
3 эможи

irgen
2018-06-26 12:45
ehleed setguulch pokorchin awgaigaasaa sal. neg shunu uvchtunii hajuud noirgui honj uzeegui, bugsuuruu amjiltand hurch yawsan awgai ta narig hezee ch hamgaalahgui. hun hun ru chiheed l ideed suugaad baina.
sanal
2018-06-22 12:13
STAGDAA nariin zan hkaritsaa ymar deerelhkuu tegeed buduuleg um be, HKIcheel orchin yeiin ender medlegtei erdemtdeer zaalgaj stagdaag shalgaruulj abch ajilluulaachee , tanilaa bish , torgokhoos eer yu ch khiikhgyi , chadahkgyi , medehkgyi bna HKURDAN TSAGDAA NARAAS SHAGALTIIG MASH CHANGA abch shalgauulj ajilluuu,laachee
zochin
2018-06-22 12:09
Yasan jagsaj hkereldej shiidej boldoggyi asuudluud be, ene emch subilagch nariin stalin hkelsiig , er bukh teriin alban hkaagchiin stalin hkelsiig bodokh sistemiig SHU nii undesleltei orchin yeiin amidrald niistuulj shinechilj , eerchleechee , erdemted , doktoruud EZ d TV eer yriad baikh um ZG ni yaraltai ajillaachee, ENE ERUUL MEND , BOLOBSROLIIN saiduudiig hkurdan eerchilj gadnaas erdemten doktor hkuneer said tabi, ZAABAL zasgiin gazaraas meregjliin bus hkun tomildogoo boli, salbaruud ni meregjliin sain meregjiltei hkun bish bol ZG hke n ch tomilood ybuulsan buu hkuleej ab , SALBARIIN AJLAA MEDDEG HKEGJUULJ CHADDAG HKUMUUSEER burduulie
Do
2018-06-22 11:10
Tsaling ni nemeechee amgalanbaatar ogtsoroo yu ch hiij chadahgui bn
Бамбар
2018-06-22 08:25
Сувилагчийн орон тоо их байгаа нь цалин багатай ажиллахад хэцүү байгаатай холбоотой. Сургууль төгсөөд мэрэгжлээрээ ажиллахад авч байгаа цалин хаанаа ч хүрдэггүй учраас хэн ажиллахыг хүсэх вэ дээ. Өөр хаана ч ямар ч ажиллахад энэнээс дээр цалин авна шүү
зочин
2018-06-22 01:53
улс төрч гэх нэртэй гуншинтай хулгайч нарын төлөө муу амьдрах ямар хэрэг байнаа хүн нэг л амьдарна хулгайч нар энэ улсын хамаг өөдтэй бүхнийг авч бид өвдөл цөвдлөөр хоололж насыг бархуу новшнуудаа
deemaa
2018-06-21 22:59
bagsh emch tsagdaa nariig solongosruu gargahaa bolison gsn uu? tsalingiin uguud ajilluulj chadahgui yum bol ydaj gadagshaa garch ajillahiig n horigloj hunii erhend haldaj bs bolohgui shdee
zochin
2018-06-21 22:57
zuw shdee. ulsiin baiguullaguudiin tsalin heterhii baga, achaalal ih. hurgan darga nar n l bayjaad bhaas bish yg ajlaa hiij bga ajilchin angiud n unendee yaduu bna aa
zochin
2018-06-21 19:59
Amgalanbaatar gej mulguu yum doo ajlaa hiij chadahgui bol sanalaaraa ogtsormoor yum
irgen
2018-06-21 19:54
Chinzorig Mambadatsand hevtsen genelee kkk.teneg said hunii hudulmur unelj meddeggui muihar amitan
Зочин
2018-06-21 16:15
Эрүүл мэндийн салбар гэж дампуу салбар байнаа...
baagi
2018-06-21 15:35
Temtsex ni zuwshdee. Odoo boltol xariug ni uguxgvi xvmvvsiig ingej tarchlaax xereg baigaan muu. Ard irgediig er tooxoo bolison unuu tsagt gantsxan emch narch bish irged bid bvgd jagsaj zasgiin gazriig taraan shine zasaglal bii bolgoj baij tur zasag ervvleer setgej exlene.
Дэмжиж байна
2018-06-21 13:58
Эрүүл мэндийн ажилтан нарын цалин бага, нэмэх шаардлагатай. Шүүгч нарын цалин арай дэндсэн өндөр байгаа. ШҮҮГЧ нар нь шударга ажиллаж байгаа юу? ТӨРийн эсрэг шийд гаргаад байгаа шүүгч нарыг шууд халах хэрэгтэй
keyboard_arrow_up