Хууль дээдлэх ёсоор Монгол 113 улсаас 51 дүгээрт жагсав

2018 оны 6 сарын 20

“Дэлхийн эрх зүйт тогтолцооны төсөл” олон улсын судалгааны байгууллагаас хууль дээдлэх  ёсны индексийг улс бүрээр бэлтгэн гаргадаг. Тус байгууллагын индекс хариуцсан захирал Сара Лон Нээлттэй Нийгэм Форумын урилгаар манай улсад ажиллаж байна. Тэрээр өчигдөр Хуульчдын чуулганд оролцсон бол өнөөдөр сэтгүүлчидтэй судалгааны  үр дүнгээ хуваалцлаа.  

Манай улсыг 2012 оноос дээрх индексэд хамруулжээ. 2017-2018 оны судалгаагаар нийт 113 улсаас Монгол 51 дүгээрт байна. Судалгаанд 110 мянган иргэн, 3000 мэргэжилтнийг хамруулсан байна. Улс бүрээс 1000 хүнийг санал асуулгад хамруулдаг аж.   

Дараах найман үзүүлэлтээр улс орнуудын хууль дээдлэх ёсыг хэмжжээ. 

 

Үзүүлэлт

Бүс дэх эрэмбэ

Орлогын эрэмбэ

 Дэлхийн эрэмбэ

Засгийн газрын эрх мэдлийг хазаарлах заалтууд

0.55

9/15

10/30

62/113

Авлигагүй байдал

0.44

12/15

9/30

70/113

Нээлттэй Засгийн газар

0.49

9/15

11/30

61/113

Үндсэн эрхүүд

0.59

7/15

4/30

56/113

Дэг журам, аюулгүй байдал

0.78

8/15

5/30

39/113

Хууль дүрэм үйлчилдэг, хэрэгждэг байх

0.47

12/15

12/30

72/113

Иргэний шүүх, эрх зүй

0.53

9/15

5/30

58/113

Эрүүгийн шүүх, эрх зүй

0.50

8/15

4/30

50/113

Тод ногоон өнгөөр хууль дээдлэх ёс нь бэхэжсэн орнуудыг харуулжээ. Ингэхэд Дани (0.89), Норвеги (0.89), Финлянд (0.87), Швед (0.86), Нидерланд (0.85)  улсууд тэргүүлжээ. Манай улс 0.54 оноо авч, 51 дүгээр жагсчээ. 2012 оноос хойш манай улсын оноод төдийлөн өөрчлөлт ороогүй ч өмнөх оноос дөрвөн байраар урагшилсан байна.

Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Транспэрэнси интернэйшнл гэх мэт олон улсын байгууллагууд дээрх судалгааг ашигладаг.

Манай улсаас нийт 1000 хүн санал асуулгад оролцсон бөгөөд маркетинг, судалгааны MMCG компанийг сонгон шалгаруулж, хамтран ажиллажээ.

“Дэлхийн эрх зүйт тогтолцооны төсөл” хууль дээдлэх ёсны индексийг гаргахдаа тухайн улсуудад бодлогын зөвлөмж өгдөггүй. Харин судалгааны бусад байгууллагууд үр дүнд суурилан, цаашид авах арга хэмжээг санал болгодог юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58700
0 эможи

keyboard_arrow_up