НХЭГ: Ажлын байрны нээлттэй өдөрлөгт урьж байна

2018 оны 6 сарын 19

Arslan.mnНийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс 9 төрлийн багц үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад нэг цэгээс үзүүлж байна.

Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.

Энэ удаад Дархан минж ХХК-иас дараах 13 мэргэжлээр 118 ажлын байрыг зарласаны дагуу 2018 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. 

Дархан минж ХХК нь хувцас загварын салбарт байр сууриа эзэлсэн, зах зээлийн үнэлгээнээс дээгүүр цалин хөлс олгодог, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхааран шийдвэрлэдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй  үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг бүртгэх, тохирох ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна ажил олгогчийн тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан иргэдээс Дархан минж ХХК ажлын ярилцлагыг шууд авах юм. Энэ нь нэг талаас ажил хайгч иргэд нөгөө талаас ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг дараах мэргэжлүүдээр 100 гаруй ажлын байранд сонгон шалгаруулах ажлын шууд ярилцлага хүлээж байна. Үүнд:

  • Нягтлан бодогч
  • Нярав
  • Тогооч
  • Үйлчлэгч
  • Механикч
  • Гутлын эсгүүрчин
  • Гутлын оёдолчин
  • Наагч
  • Уллагаачин
  • Гуурс хадагч
  • Савхи, даавууны оёдолчин
  • Савхины эсгүүрчин
  • Гар ажиллагаачин

Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болно.

Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

Утас: 75111896, 91011896

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58654
3 эможи

keyboard_arrow_up