Гар утсаа суйлуулсан болон машинаасаа эд зүйлсээ алдсан тохиолдолд НЦГ-т хандаарай

2018 оны 6 сарын 18

хулгай зурган илэрцүүд

"Халаас" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гар утас хууль бусаар худалдан авч борлуулдаг ченж гэх этгээдүүд болон халаасны хулгай хийсэн этгээдүүдээс хурааж авсан 200 гаруй гар утасны эзнийг олж тогтоох ажиллагаа явагдаж байна.

Иргэн та гар утсаа хулгайд алдсан бол Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж уулзан, өөрийн алдсан утасны IMEI кодыг тааруулж утсаа олж авах боломжтой юм. Одоогоор 20 гаруй иргэн ирж утсаа таньж авсан байна.

Мөн НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын автомашинд түлхүүр тааруулан хулгай хийдэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Уг этгээд нь автомашинд түлхүүр тааруулан ороод гар утас, бэлэн мөнгө болон эд зүйлийг нь хулгайлчихаад, гарахдаа буцаагаад машиныг нь цоожилчихдог гэж мэдүүлжээ.

Цоожтой автомашинаасаа эд зүйлээ алдсан бол Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу.

 

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58622
0 эможи

keyboard_arrow_up