Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцно

2018 оны 6 сарын 18

Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас “Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё” уриан дор хийсэн судалгааны дүнг танилцуулжээ. “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвсэл”-ээс Монгол улсын нийт хүн амын 51.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа тухай судалгаа танилцуулав. Тус байгууллагаас ажлын байрны бэлгийн дарамтын талаар  705 эмэгтэйн дунд судалгаа явуулахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэжээ.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хэрэгтэнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон заалт оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн эмэгтэйг хамгаалах, хохирол барагдуулах талаар нэгдсэн дүрэм, журамтай болох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдог болж байгаа юм. Тухайлбал, Эрүүгийн хуульд бэлгийн дарамт гэсэн тусгай бүлэг оруулсан бөгөөд энэ дунд ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хүнд, хөнгөн хэлбэрээс нь шалтгаалан торгох, захиргааны арга хэмжээ, хорих хүртэлх хариуцлага тооцохоор тусгажээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58599
1 эможи

keyboard_arrow_up