“Оргил өөд” клубын ах, эгч нартаа баярлалаа

2018 оны 6 сарын 15

"Оргил өөд" клубын хамт олон гишүүд, хүүхдүүдийнхээ хамтаар долоо хоногийн ээлжит алхалтаа харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 р сургуулийн 4-12 ангийн 25 хүүхэд, 5 багштай хамтран Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт газраар богинын алхалт хийж, хүүхдүүдээ чадах чинээгээрээ баярлуулж байгалийн сайханд өдрийн хоол хамт идэж, хүүхдийн баярын бэлэг өгч нэгэн өдрийг тэдэнтэй хамт аз жаргалтай өнгөрүүллээ.

Энэхүү үйл ажиллагаа клубын гишүүдийн чин сэтгэл, мөнгөн хандив тусламж дээр тулгуурлан явагдсан бөгөөд хүүхэд багачуудыг баярлуулах эрхэм сайхан буянтай ажилд хандив өргөсөн, амжилттай зохион байгуулж гар бие оролцсон, мөн хүүхдүүдээ дагуулан ирж өнгө нэмсэн хүүхдүүдийг маань хөтлөн алхсан олны хүч оломгүй далай гэдгийг жинхэнэ утгаар харуулж чадсан гишүүддээ шинэ 7 хоногийн ажилд өндөр амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрч хүүхэд бүр жаргалтай байг.



"Биднийг ингэж гадуур агаар салхинд авч явах дуртай хүмүүс тийм их байхгүй, өнөөдөр ёстой гоё байна... Зөндөө их баярлалаа... Байгалийн ийм өгөгдөл дунд орчны баримжаа олоход хүүдүүдэд маань та бүхэн үнэхээр их тусаллаа... “Оргил өөд”-ийн ах эгч нартаа баярлалаа... Та нар биднийг хөтөлж яваа юм чинь гүйж болох уу... Агаар салхи ямар гоё юм бэ... Гол үнэртэж салхи сонсогдож байна... Эгчээ танд уул нар харагдаж байна уу... Гадаа харанхуй биш тиймээ. Эгчээ би таны гараас барьсан болохоор өгсүүр газар явж байна уу, чулуутай газар явж байна уу гэдгийг мэднэ ш дээ.. Ямар гоё том бэлэг вэ энэ дотор юу юу байгаа бол... Энэ ямар гоё амттай хоол вэ...” ийм л үгс хаа сайгүй сонсогдож хүүхдүүдийн баярлаж хөөрч догдолсон царай, тэдний чин сэтгэлийн үгс биднийг үе үе догдлуулж сэтгэл сэмэлж, бас ухааруулж нэгийг бодож хоёрыг тунгаахад хүргэж, хэлж ирдэггүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тааралдах бүрдээ тусалж хамгийн гол нь бусадтай адил хүндэтгэн харьцаж байвал тэдэнд хамгийн сайхан байдаг гэдгийг мэдрүүллээ.

Та ч бас бусдыг уриалан тэдэнд тусалж чадна. Аз жаргалын амт нь түүнийг бусадтай хуваалцахад оршдог.

Эх сурвалж: "Оргил өөд" клуб









Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58550
0 эможи

keyboard_arrow_up