Хүүхдүүдээ зам тээврийн ослоос сэргийлээрэй

2014 оны 7 сарын 16

Эцэг эх, асран хамгаалагчид:

  • Эцэг эхчүүд хүүхдийнхээ найзалж, нөхөрлөж байгаа хүн хэн болохыг сайтар судалж, анхааруулан хэлж зөвлөж байх шаардлагатай байна. Тухайлбал, хүүхдийн чинь найз ямар айлын, хэдэн настай, ямар боловсролтой, ажил төрөл эрхэлдэг эсэхийг нь мэдэж, хүүхдэдээ зөвлөж, хэлж байх. Мөн хүүхдийнхээ энэхүү найзыг ч аливаа эрсдэлээс сэргийлэн хэлж, зөвлөж байх, 
  • Хүүхдийг аль нэгэн газарт хүргэж өгч байгаа насанд хүрсэн хүн нь хүүхдийн гараас нь хөтөлж зам хөндлөн гаргаж, тухайн газрынхаа (сургуулийн) хаалгаар оруулж өгөөд буцаж байх,
  • Архи үнэртүүлсэн, хэтрүүлэн хэрэглэсэн жолоочтой машинд хүүхдийг тээвэрлэн явахгүй байх

Хоёр. Жолооч нар:

  • Автомашиныг жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн бариулахгүй байх
  • Согтуугаар машин жолоодохгүй байх
  • Жолоо барих эрхээ хасуулсан тохиолдолд тээврийн хэрэгсэлээ жолоодохгүй байх

Гурав. Замын цагдаагийн газар:

  • Хүнд, хөнгөн бүх төрлийн ослын дараа хүүхдийг эмчид заавал үзүүлэхийг осол гаргасан жолоочоос шаардах ,
  • Байцаалтын явцад хүүхдийн эрх ашгийг нэн түрүүнд тавих
  • Өмнөх зөрчлөө давтсан осол хэрэг олон байгаа тул осол хэрэг гаргасан жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгах,
  • Хүүхэд хохирогчтой зам тээврийн осол хэргийг үйлдсэн бүх жолоочийг ёс суртахууны болон хүмүүжил, төлөвшлийн хичээл, ухамсар суулгах зөвлөгөөнд хамруулж байж жолоо барих эрхийг нь сэргээдэг байх,
  • Нийт жолооч нарт эрсдлийн талаар ойлголт өгөх хичээлийг тодорхой үе шаттай, давтан явуулж байх;

Дөрөв. Найз нөхөд:

  • Найз нөхөд, садан төрлийнхэн уулзалт, үдэлт, төрсөн өдөр болон баяр ёслол тэмдэглэх үедээ жолоо барьж байгаа хүнээ согтууруулах ундаагаар шахахгүй байх;
  • Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнээ жолоо бариулахгүй байх зан үйлийг хэвшил болгох.

Нийт иргэд :

  • Харгалзах хүнгүй зам хөндлөн гарч буй хүүхдийг зам тээврийн хөдөлгөөнд оролцоход нь тусалж дэмждэг байх
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл илт жолоодож буй жолоочийг холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээллэх, ингэснээрээ бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5849
0 эможи
keyboard_arrow_up