НХЭГ: 500 нээлттэй ажлын байранд урьж байна

2018 оны 6 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс 9 төрлийн багц үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад нэг цэгээс үзүүлж байна.

Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.

Энэ удаад Эко констрракшн ХХК -иас дараах 22 мэргэжлээр 500 гаруй ажлын байрыг зарласаны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. 

Эко констрракшн ХХК нь Монгол улсын эдийн засаг, барилга бүтээн байгуулалтын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, боловсрол, банк бус санхүү, мал аж ахуй, газар тариалангийн салбарт нийт 9 алба, 23 бригад, хэсэг бүхий ажиллах хүчний суурь баазтайгаар 2002 оноос хойш 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон аж ахуйн нэгж юм.

Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг бүртгэх, тохирох ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна ажил олгогчийн тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан иргэдээс Эко констрракшн ХХК ажлын ярилцлагыг шууд авах юм. Энэ нь нэг талаас ажил хайгч иргэд нөгөө талаас ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг дараах мэргэжлүүдээр 500 гаруй ажлын байранд сонгон шалгаруулах ажлын шууд ярилцлага хүлээж байна. Үүнд:

  • Маркетингийн менежер, Нярав
  • Сантехникийн хяналтын инженер, Цахилгааны хяналтын инженер, ХАБЭА ажилтан
  • Барилгын инженер, даамал, Цахилгааны инженер, Сантехникийн инженер
  • Сантехникч, Цахилгаанчин, Гагнуурчин, Арматурчин
  • Мужаан, Засал чимэглэлчин, Өрлөгчин, Шаварчин, Плитачин
  • Засварчин /тоног төхөөрөмжийн/, Жолооч, Ачигч, Туслах ажилтан

Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болно.

Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

Утас: 75111896, 91011896

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58485
0 эможи

keyboard_arrow_up