Тоон телевизийн талаарх ерөнхий ойлголт
Монгол Улсын телевиз үзэгчид телевизийн үйлчилгээг:
- Хиймэл дагуулаар (тавган антенн ашиглан сансраас хүлээн авдаг)
- Кабелын шугамаар (Ай пи телевиз болон кабелын телевизүүд)
- Эфирээс (Агаараас энгийн антеннаар, ямар нэгэн үнэ төлбөргүйгээр) хүлээн авдаг.
Хиймэл дагуулын болон зарим кабелын телевизүүд тоон системд хэдийн шилжсэн. Харин эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг аналоги хэвээр байсаар байна. Одоогийн байдлаар эфирээр орон даяар арилжааны зургаан сувгийг аналоги системээр үнэ төлбөргүй иргэдэд хүргэдэг. Харин 2014 оны 7 дугаар сарын 31-нд эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэнээр дуу дүрсний өндөр нягтралшил бүхий тоон телевизийг үзэх боломжтой болох юм.
Тоон телевиз болон аналоги телевизийн ялгаа, давуу болон сул тал
Тоон телевизийн системд шилжсэнээр аналоги телевизийн технологийн дутагдалтай талуудыг халж, тоон технологийн давуу чанаруудыг хэрэглэгчдэд хүргэнэ.
Аналоги телевизийн дутагдалтай талууд:
- Аналоги телевизийн нэвтрүүлэг нь гадны нөлөөлөлд их өртдөг ба энэ нь дуу, дүрсийн шуугиан, бусад сувгийн дохио орж ирэх мэтээр хэрэглэгчдэд мэдрэгддэг.
- Давтамжийн зурвасын ашиглалт муу. Программ бүр нэг сувгийн зурвас эзэлдэг.
- Нэмэлт үйлчилгээ хүлээн авах боломжгүй.
Тоон телевизийн давуу талууд:
- Давтамжийн зурвас бага эзэлдэг тул хэрэглэгчдэд илүү олон суваг хүлээн авах боломжтой болно. Нөгөө талаас иүү сувгуудыг гал команд, түргэн тусламж зэрэг нийтийн хэрэгцээнд ашиглаж болох ба энэ нь нийгэмд тустай болно.
- Нэвтрүүлгийн дамжуулалтын хүрээ тэлснээр тухайн бүс нутгийн хаанаас ч телевизийн программыг хаанаас ч хүлээн авах боломжтой болно.
- Технологийн давуу тал нь дуу, дүрсний дохиог илүү цэвэр, тод дамжуулна.
- Нэмэлт үйлчилгээ авах боломжтой
- Телевизийн программын сонголт харьцангуй их.
Тоон телевизийн үйлчилгээг иргэд хүлээн авах хэлбэр
Иргэд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг дараах 2 аргаар хүлээн авч үзэх боломжтой.
1. Тоон телевизийн үйлчилгээг хэрэглэгч зориулалтын DVB-T2 тюнертэй зурагтаар хуучин антеннаа ашиглан үзнэ.
2. Хэрэглэгч хуучин зурагтаа солилгүйгээр нэмэлт SET TOP BOX-ын тусламжтай тоон телевизийн үйлчилгээг авах боломжтой.