Хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр Москва хотод нээлтээ хийнэ

2018 оны 6 сарын 14

Arslan.mn

Өнөөдөр Дэлхийн олон зуун сая хүмүүсийн хүсэн хүлээсэн спортын төрлүүдээс хамгийн олон үзэгчтэй, хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" ОХУ-д эхэлнэ. Дөрвөн жилд ганцхан удаа болдог ДАШТ-д тив тивийн 32 улсын шигшээ багууд хүрэлцэн ирээд байна. 

ОХУ анх удаагаа эх нутагтаа энэхүү тэмцээнийг зохион байгуулах ба аль тэртээх 1990 онд ЗХУ хэмээн байх үедээ хүлээн авах байсан боловч Улстөр, нийгмийн байдлаас болоод эрхээ Итали улсад шилжүүлсэн билээ.  Оросууд ДАШТ-д 440 тэрбум рубль буюу 13 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд зохион байгуулалтын хувьд дээд зэргийн хэмжээнд байлгахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа Москва хотод 23:00 цагт эхлэх ба нээлтийн тоглолт ОХУ, Саудын Арабын хооронд болно.  Зохион байгуулагч ОХУ “А” хэсгийг тэргүүлж байгаа ба өнөөдрийн тоглолт тэдний хамгийн том боломж байх ёстой. Дэлхийн чансааны 70-р байранд бичигддэг ОХУ-ын хувьд Уругвай, Саудын Араб, Египет улсуудын хамтаар нэг хэсэгт багтсан байна. Ийнхүү нэг сарын турш "Алтан дагина"-ын төлөөх ширүүхэн тэмцэл хөшгөө нээж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58468
3 эможи

keyboard_arrow_up