ОДОНТОЙ ЭЭЖҮҮД өрх толгойлсон аавд “БАЙР“ бэлэглэлээ

2018 оны 6 сарын 14

Arslan.mn

“Алдарт эхийн одонтой ээжүүд” фэйсбүүк группийн ээжүүд хамтран хандивын аян өрнүүлж өрх толгойлсон аав Н.Төмөрсүхийг орон сууцтай болголоо. Тус группийнхэн төрөхийн хүндрэлээр 35 насандаа бурхан болсон Б.Наранцацрал хэмээх бүсгүйн зургаан хүүхэд болон нөхөрт нь туслах зорилгоор “Нарны цацрагууд” аян өрнүүлсэн юм.

 

 

Тус аяныг зохион байгуулагчид “Ээжгүй үлдсэн 0-10 настай зургаан бяцхан үр өвлийн хүйтэнд холоос хичээлдээ даарч хөрөн битгий яваасай. Ханиа алдсан аав нь өвөл, хавар, зун намаргүй ус, түлээ зөөж галтай галгүй гэж ардаа санаа зоволгүй ажлаа тайван хийгээсэй гэсэндээ хүүхдүүдийг дулаахан байртай болгохын төлөө “Нарны цацрагууд” аянаа эхлүүлсэн. Аянд ээжүүд сүүн сэтгэлээр нэгдэн, бяцхан үрсийг гэх хайр энэрлээр зорилгодоо хүрч чадсан” хэмээсэн юм.

Тус аяныг санаачлан хэрэгжүүлэгч нь “Алдарт эхийн одонтой ээжүүд” группийн гишүүн “Андантай” компанийн захирал С.Соёлмаа бөгөөд нийт хандивын 25 хувийг “Сонсголон бетон зуурмаг ЭДТ” компанийн захирал Ж.Одончимэг хандивлажээ. Н.Төмөрсүхэд гэрийнх нь түлхүүрийг "Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн дунд зохион байгуулсан “Mrs Mongolia World 2018-Гоо ээж” тэмцээний үеэр гардууллаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58467
0 эможи

keyboard_arrow_up