Багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах ёстой

2014 оны 7 сарын 16

БШУ-ы сайдын 2013 оны А/305 тоот тушаалаар батлагдсан“Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд

 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах журам” болон тус шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагааны удирдамжийг нийтэлж байна. 

Шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлсний дагуу аймаг, нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна.

Шалгалтын бүртгэл 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим хуудас www.itpd.mn хаягаар онлайнаар явагдана.

Уг шалгалтад сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэдээс гадна гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан багш нар хамрагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5846
0 эможи
keyboard_arrow_up