ДАШТ үзэх иргэдэд зориулсан зөвлөмж

2018 оны 6 сарын 13

Arslan.mn

Хөлбөмбөгийн ДАШТ удахгүй ОХУ-д эхлэх гэж байна. Манай улсад хамгийн ойр болж байгаа дэлхийн аваргаас гадна, Монгол Улсын иргэд ОХУ-д визгүй зорчдог. Тиймээс ДАШТ үзэхээр ОХУ-ыг зорих хүн олон бий. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас ОХУ-ыг зорих гэж буй иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ. 

Уг зөвлөмждөө "2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай мэдэгдэж байна. Үүнд:

  • ОХУ-ын хилийг нэвтэрснээс хойш 24 цагийн дотор /өмнө нь 5 хоног байсан/ бүртгүүлэх үүрэгтэй тул ОХУ-д байх хугацаандаа түр буусан бүх түвшний зочид буудалд бүртгэл хийлгэнэ.
  • Хэрэв гадуур байр түрээслэх, айлд байрлах бол Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст бүртгүүлнэ.

Тэмцээний үеэр Элчин сайдын Консулын хэлтэс даваа-ням гарагийн хооронд өдөр бүрийн 09-17 цагийн хооронд ажиллаж, иргэдийг бүртгэх боломжтой. Хаяг: Консульский отдел Посольства Монголии в Российской Федерации, Москва, 115127, Спасопесковский пер., 7/1

  • Галт тэргээр ОХУ-д зорчих иргэдийн хувьд ирсэн даруйдаа байрлах зочид буудал эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэх бөгөөд энэ тохиолдолд галт тэрэгний билэтээ үзүүлж, галт тэргээр ирсэнээ нотлох шаардлагатай.
  • ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байхыг анхаарна уу.
  • Хэрэв хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд 2000 рублийн торгуультай бөгөөд торгуулиа төлсний дараа бүртгүүлэх боломжтой.

ОХУ-Д ЗОРЧИХОД АНХААРАХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

  • Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан оросын бүх хотуудад аюулгүй байдлыг цэрэг цагдаагийн байгууллага хүчлэн хамгаалж буй тул иргэд гадуур явахдаа бичиг баримтаа заавал биедээ авч явах,
  • Гадаад паспортын хүчинтэй хугацааг анхааран үзэж, хэрэв 6 сараас доош хугацаанд хүчинтэй байвал шинээр паспорт авах,
  • ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын consul.mn вэб сайтаар орж, гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцсан байх,
  • ОХУ-аар дамжин бусад оронд зорчих иргэд ОХУ-д 24 цагаас илүү саатсан тохиолдолд бүртгэлд хамрагдах,
  • Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байхад анхаарна уу" гэжээ.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58414
0 эможи

keyboard_arrow_up