Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
Ар зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум болон Багануур дүүрэг, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна.
Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.