Москва хотын дарга тэмцээн эхлэх эхний өдөр амралт олгохыг уриалжээ

2018 оны 6 сарын 12

Arslan.mn

Хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлт энэ сарын 14-нд Моксва хотын Лужник Цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 18:00-т болно. Үүнтэй холбоотойгоор Москва хотын дарга, амбан захирагч Сэргей собянин нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компаниудын удирдлагад тэмцээн эхлэх эхний өдөр ажилчиддаа амралт олгохыг уриалжээ.

Учир нь энэ өдөр Москва хотын замын ачаалал ихсэхээс сэргийлж буй гэнэ. Мөн Москва хотын оршин суугчдад хандаж олон улсын томоохон тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулахын тулд авч байгаа арга хэмжээнүүд түүний дотор хотын замуудад хязгаарлалт хийх асуудлыг ойлгон хүлээн авч, хүлээцтэй хандахыг уриалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58364
2 эможи

keyboard_arrow_up