Стандарт бус яндантай тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцно

2018 оны 6 сарын 11

Arslan.mn

Урин дулааны цаг ирж спорт автомашин сонирхогч залуус шөнийн цагаар нийслэлийн гудамж замд дрифт хийж, стандарт бус яндан суурьлуулж дуу чимээ гарган иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах зөрчил ихээр бүртгэгдэж байна.

МонголУлсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-д “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахы гзөвшөөрнө”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3-д “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Мөн “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын авто машин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүй гэж тогтоосон.

Дээрх хууль, дүрэмд заасны дагуу утааны яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч /глушитель/ ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзэж Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.7 дахь хэсгийн 14.7.15-д заасныг үндэслэн хүнийг 20,000 төгрөгний, хуулийн этгээдийг 200,000 төгрөгний бэлэн бус торгуулийн шийтгэл ногдуулна.

Хэрвээ утааны яндангаас гарах дуу хэмжээ хэтэрсэн эсвэл зориулалтын бусаар өөрчилж тоноглосон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байвал иргэн та гэрэл зургаар баримтжуулан Замын цагдаагийн албанд хандан шалгуулж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58321
0 эможи

keyboard_arrow_up