Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас сургалт зөвлөгөөн зохион байгууллаа

2018 оны 6 сарын 08

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Цагдаагийн албаны тухай хуульд заасан олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Монгол Улсын бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт, зөвлөгөөнийг 2017 оноос эхлэн тогтмол зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн сургалт, дадлагын ажлыг 6 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай сумд зохион байгуулж байна. Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Завхан аймгийн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын алба хамтран оролцож байна.

 

Сургалтаар шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангахад шүүхийн тамгын газар, цагдаагийн байгууллагаас хуульд заасан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, шүүгч хараат бус, аюулгүй байдлаа хангахад анхаарах асуудлын талаар танхимын сургалтууд болон шүүхийн байрны орчинд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед, шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүний амь нас эрүүл мэндэд халдсан тохиолдолд, шүүхийн байранд онцгой нөхцөл байдал үүссэн үед цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагууд хамтран ажиллах дадлага, үзүүлэх сургалтын чиглэлээр сургагч багш нар сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юмаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58253
0 эможи

keyboard_arrow_up