Нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталжээ

2018 оны 6 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж,  энэ сарын 24-ний өдөр болох Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Тухайлбал, нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталлаа.

Мөн сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган турших, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тус тус байгууллаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58249
0 эможи

keyboard_arrow_up