Баянхонгор аймгийн “Орон нутгийн сургагч багш бэлтгэх” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2014 оны 7 сарын 16

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэсээс “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулж, хүн амын эрүүл аж төрөх мэдлэг, дадлыг төлөвшүүлэх чиглэлээр орон нутгийн сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 2014 оны 07 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, нийгмийн ажилтан нийт 52 хүнийг бэлтгэлээ. Сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд хангай, говь гэсэн чиглэлээр бүсчилэн хийлээ.

 

Сургалтыг Эрүүл мэндийн газрын дарга Ю.Ёндон, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Батцэцэг нар нээж, бүсийн сургагч багшаар бэлтгэгдсэн НЭМХ-ийн мэргэжилтэнүүд 2 өдрийн туршид заавал хэвшүүлэх 21 дадлын модулт хичээлийг заан, хамтран ярилцаж, бүлгээр ажиллан, сургалтын төгсгөлд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаанд анхаарах, орон нутагтаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн, хүрч очих ажилтан нарыг бэлтгэх, сургах, нөлөөллийн сургалтыг зохион байгуулан иргэдэд хүрч үйлчлэх тухай ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5823
0 эможи
keyboard_arrow_up