Өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэнд, иргэний боловсролын хичээлийг түлхүү оруулах шаардлагатай гэв

2018 оны 6 сарын 07

Arslan.mn

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагийн дэмжлэгтэйгээр “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн” нийслэлийн 20 сургуулийн 11-17 насны хүүхдийг хамруулсан сэтгэл зүйн судалгааны тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Судалгааны баг сэтгэл зүйн асуудалтай сурагчдын 25 хувьд ганчаарчилсан уулзалт, ярилцлага, нарийвчилсан оншлогоо хийж  зөвлөгөө өгсөн байна.

Arslan.mn
"Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат "Судалгаанд хамарсан нийт хүүхдийн 58,3 хувь нь буюу хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байна. Манайх шиг хөгжингүй орны хувьд сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай өсвөр үеийнхэн 10 орчим хувийг эзлэх болов уу гэтэл даруй 3 дахин их байгаа нь ирээдүй хойч үеийнхний маань оюун сэтгэлгээнд  аюулын харанга дэлдэж буйг харуулж байна. Энэ нь манай улсын Боловсролын салбар бусад орны бодлогоос хоцрогдсон төдийгүй сэтгэл зүйн үйлчилгээ болон эрүүл мэнд, иргэний боловсролын хичээлийг түлхүү оруулах шаардлагатайг харуулж байна" хэмээлээ.

Arslan.mn

Нийт эцэг эх, багш нарт хандаж хүүхдүүддээ өдөрт чанартай 20 минутыг зарцуулах, хүүхдийнхээ юу хүсч мөрөөдөж буйг сонсох, хийсэн зүйлийг нь шударгаар үнэлэх, насанд нь тохирсон шаардлага тавих, өөрийгөө болон бусдыг хайрлан хүндэтгэхийн учрыг ойлгуулах, итгэл үнэмшилтэй болоход нь туслах, сэтгэл хөдлөлөө хянах, цагаа зөв зохистой төлөвлөж сурахад нь анхаарах, амьдрах ухааны чадварт суралцуулахад онцгой анхаарч ажиллахыг хэрэгтэй гэдгээ хэллээ.
 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58212
0 эможи

keyboard_arrow_up