Замчид хувьчлалыг эсэргүүцэж, УИХ-д шаардлага хүргүүллээ

2018 оны 6 сарын 07

Arslan.mn

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, УИХ-д тодорхой гурван шаардлага хүргүүлсэн байна. Төрийн өмчийн нэр бүхий зам засварын 20 компанийг хувьчлан дуудлага худалдаагаар худалдах асуудлыг УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгааг замчид эрс эсэргүүцэж байгаа аж. Замчид цалин хөлсөө тогтмол олгодог, техник тоног төхөөрөмж сайтай, олон ажилчидтай, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа компаниудыг хувьчлахыг буруу гэж үзэж байгаа аж.

Arslan.mn

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д авто зам засвар арчлалтын нэр бүхий 20 компаниудыг бүрэн хувьчлах гэж заасныг өөрчлөх, Авто зам засвар арчлалтын компаниудын ажиллагсдын ажлын байрны баталгаа, хөдөлмөрлөх эрх нийгмийн хамгааллын талаар хэлэлцээр хийх, техник технологийг шинэчлэн сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж  шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаа юм байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58193
0 эможи

keyboard_arrow_up