Татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2018 оны 6 сарын 07

Arslan.mn

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа зургаадугаар сарын 1-ээр дуусгавар болж буй. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй.

Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байгааг албаныхан хэлж байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ.

Тодруулбал, татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юмбайна. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах аж. Үүнтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58155
0 эможи

keyboard_arrow_up