Чингисийн талбай дээрх шинэ сандал

2014 оны 7 сарын 16

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг боловсруулах холбоо хамтран хотын тохижилтыг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Чингисийн талбайд хаягдал шилээр хийсэн,  харанхуйд гэрэлтдэг 20 сандлыг байршууллаа. Эдгээр сандлын эргэн тойронд цэцэг тарьсан бөгөөд иргэд амран суух тухтай орчныг бүрдүүлсэн юм. Цаашид шилний хог хаягдлаар өвөрмөц загвар бүхий тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Шилэн сандлуудын дээр бүтээлийн нэр, хийц загварын талаарх мэдээллийг байршуулах юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5815
0 эможи
keyboard_arrow_up