“Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлэх“ төслийн аяны нээлт боллоо

2018 оны 6 сарын 06

Arslan.mn

“Эрүүл хотуудын түншлэл” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй хамгаалах бүс хамгаалах малгайг хэрэгжүүлснээр зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах  төслийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд , Нийслэлийн  Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЗЦА-ны дарга, хурандаа Д.Амарсайхан болон Авто машин, мото спорт сонирхогчдын холбоо, Замын аюулгүй байдлын үндэсний төв ТББ, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, замын цагдаагийн албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Энэхүү төслийн гол зорилго нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх , хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх хамгаалах бүсний ач холбогдлыг сурталчлан таниулах юм.

Arslan.mn

Төслийн эхний шатанд судалгаа хийж, нэг сарын хугацаанд сурталчилгааны аяныг зохион өрнүүлэх аж.  Энэ аяны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгаалах бүсийн хэрэглээг хэвшүүлэх зорилгоор иргэдэд мэдээлэл түгээж  ач холбогдлыг сурталчлан таниулах юм. Дараагийн шат нь 9-10 дугаар сард үргэлжилнэ.

Жилд  1900 орчим зам тээврийн осол гарч байгаагийн улмаас  500 гаруй хүн амь насаа алддаг гэсэн тоон мэдээ байдаг. Үүний 80 хувийг хөдөө орон нутгийн замд гарч буй осол эзэлж байна. Мөн өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж эндсэний 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй, эцэг эх, асран хамгаалагчтай цуг авто машинд зорчиж яваад амиа алдсан байна.

Arslan.mn

Арын суудлын бүрээсэнд нүх байдаггүйгээс бүс зүүх боломжгүй гэсэн гомдол их ирдэг аж. Тиймээс үйлдвэрлэгчид арын суудлын бүрээсийг нүхтэй хийдэг болжээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.MN

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58134
0 эможи

keyboard_arrow_up