Өнөөдрөөс худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана

2014 оны 7 сарын 16

Баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу тусгай хуваарийн дагуу ажилласан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн зарим худалдаа, үйлчилгээний байгууллагууд ердийн цагийн хуваариар ажиллаж эхлээд байна. Хуваарийн дэлгэрэнгүйг хүргэе.

- “Номин холдинг” ХХК–ийн сүлжээ дэлгүүрүүд энэ сарын 13–нд 10.00-21.00 цаг хүртэл  ажиллах юм байна. Харин өнөөдрөөс эхлэн бүх салбарууд нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн хооронд ажиллана.

-“Сонгинохангай” ХХК –ийн “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

- “Скай”  их дэлгүүр энэ сарын  14-нөөс 16–ныг дуустал амраад, 17–ноос  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Нарантуул”  худалдааны төв энэ сарын 23-наас эхлэн  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Нарантуул-2”  худалдааны төв энэ сарын 16-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

- “Дүнжингарав”  худалдааны төв  энэ сарын 18-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

- “Хар хорин” худалдааны төв энэ сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Барс” худалдааны төв энэ  сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

- “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Да хүрээ ” техникийн зах  энэ сарын 16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд энэ  сарын  16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5813
0 эможи
keyboard_arrow_up