Швейцарын Холбооны улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөв

2018 оны 6 сарын 06

Швейцарын Холбооны улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөв

Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан, мөн Швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэхүү хэлэлцээрээр энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцов.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58125
0 эможи

keyboard_arrow_up