“Монголын төмөр зам“-ын хөрөнгөөс завшсан Солонгос иргэнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

2018 оны 6 сарын 06

Arslan.mn

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, "Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүжээ.

Улмаар Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгосон бол Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
58119
3 эможи

keyboard_arrow_up