МОНГОЛ ХҮҮХДИЙН ХҮСЛИЙН АЛТАН САН НЭЭГДЛЭЭ

2018 оны 6 сарын 05

Arslan.mn

Их монгол хүүхдийн холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран Эх үрсийн баярыг тохиолдуулан “Эх дэлхийн хүслийг сонордохуй” уриатайгаар улс орон даяар хэрэгжих томоохон төслүүдийнхээ эхлэлийг тавьж Хүсэл өргөх Алтан санг нээж үйл ажиллагаагаа 2018.06.01-ны өдөр олон нийтэд танилцууллаа. Хүслийн Алтан Санд хүүхэд бүр хүслээ өргөх боломжтой бөгөөд зуны дунд сард Тэргэл Саранд Хүслээ Өргөх их ёслолыг Монголд анх удаа ёс төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хүүхэд бүрийн хүслийг байгаль дэлхийдээ таниулан дархалснаар тэдний ирээдүйг гэрэл гэгээтэй болгох суурийг нь тавьж байгаа хэмээн Их Монгол хүүхдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Н.Солонгоцацралт хэллээ. Хүүхдийн хүслийг сонордож, тэдний оролцоог хөгжлийн хөтөлбөртөө багтааснаар үйл ажиллагааны үр өгөөжийг хүүхэд бүр бодитойгоор мэдрэх боломж бүрдэхийг тэрээр тодотгосон юм. Их Монгол хүүхдийн холбоо нь үндэсний язгуур үнэт зүйл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц хүүхдийн байгууллага болохоор зорьж ажиллаж байгаа юм байна. Энэ удаагийн үйл ажиллагаа нь утга учиртай, ач холбогдол өндөр байсныг эцэг эхчүүд ба хүслээ өргөсөн багачууд баяртайгаар хэлж байлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58110
0 эможи

keyboard_arrow_up