Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд алсаас ажиллах тухай анх удаа тусгажээ

2018 оны 6 сарын 05

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зайнаас ажиллах, жасаагаар ажиллах, бүтэн бус цагаар ажиллах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгаад байна.

Энэ дундаас интернет үйлчилгээ хүрээгээ тэлж, технологийн хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед зайнаас ажиллах зохицуулалтыг анх удаа тусгаж өгснөөрөө онцлогтой юм. Хөдөлмөрийн зах зээлд зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Mongolia Talent Network” компанийн харилцагч байгууллагуудын нь 5-10 хувь нь зайнаас ажиллах ажилтан хайдаг байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани зайнаас ажиллах ажилтан зуучлах дөрвөн гэрээ гүйцэтгэсэн гэж мэдээллээ. Компаниуд ихэнхдээ нягтлан бодогч, гадаад компанийн төлөөлөгч, төслийн менежер зэрэг ажлын байранд зайнаас ажиллах хүчин хайж байсан байна. Харин технологийн компаниуд дундаас “IT Zone” компани 10 гаруй ажилтнаа зайнаас ажиллуулах туршилт хийж байгаа талаараа мэдээлсэн юм.

Уул уурхайн салбар өсөлттэй байгаа энэ үед жасаагаар ажиллах буюу хөдөө ээлжид ажиллах ажилчдын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, 2017 оны байдлаар “Оюу Толгой” ХХК 1990, “Эрдэнэс Тавантолгой” 498, “Энержи Ресурс” ХХК 1308 ажилчдыг хөдөө ээлжээр буюу жасаагаар ажиллуулж байгааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам мэдээллээ.

Жасаагаар ажиллах ажилчдын ажил, амралтын цагийн дээд, доод хэмжээг хуульчилж, шаардлагатай зохицуулалтыг тусгаснаар хөдөлмөрийн харилцааны үл ойлголцол арилж, талуудын эрх ашиг хангагдана гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

УИХ-д өргөн бариад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцэхийг дэмжээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58098
1 эможи

keyboard_arrow_up