“Явуулын нэг цэгийн үйлчилгээ” өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулагдана

2018 оны 6 сарын 05

Arslan.mn

Баянгол дүүргийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” өдөрлөг, арга хэмжээг дараах байршлуудад зохион байгуулагдана.

ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

2018.06.08 өдөр 11:00 – 15:00 цагт
- Байгаль эх цогцолбор /усан оргилуурын урд талбай
- ТБД андуудын баруун талд , Тээврийн дээд сургуулийн талбай

2018.06.09 өдөр 16:00 – 19:00 цагт
- Нарны хороолол
- 3, 4-р хорооллын эцэс И-март их дэлгүүрийн урд талбай

2018.06.10 өдөр 16:00 – 19:00 цагт
- Өнөр хороолол
- 23-р хороо өгсөх зам /Энхбаярын зам өгсөөд дугуй засварын хажууд

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах үйл ажиллагаа:
• Ажил хайж буй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах
• Ажил олгогчдын сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулах
• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх
• Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх
• Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн үйл ажиллагааг танилцуулах
• Халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58086
1 эможи

Баярбадрах
2018-06-11 12:40
Сая сургуулиа төгссөн юмаа загвар төвийн сургалтанд суух сонирхолтой байна, баярлаа
keyboard_arrow_up