АСЕМ-д зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөөг хийлгэхэд 668.7 сая төгрөгийн зардал гаргажээ
Үндэсний аудитын газар АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүү, зардалд дүгнэлтээ өнгөрсөн 7 хоногт танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаад дүгнэлтийн онцлох хэсгүүдийг товчлон хүргэж байна.
-Бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ш эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ы зочдод хүн тус бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг aдурсгалын зүйл гардуулжээ.
-АСЕМ-д зориулан “Тэнгэрийн өрх” хөшөө хийлгэх, суурилуулах болон Энхтайваны хонх хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу ажил хүлээлцсэн акт баримт дутуу, уг хөшөөг хамгаалах эзэнгүй байна.
-Иргэний нисэхийн ерөнхий газар 37.1 тэрбум төгрөгийг АСЕМ-тай холбоотой төсөл, арга хэмжээнд зарцуулахаар гэрээ байгуулахдаа тендерийн хууль зөрчсөн.
-“АСЕМ Вилла” цогцолборын орчинд хоёр га талбайд 150 сая төгрөгийн 580 ширхэг мод, бутыг суулгасан гэсэн боловч эзэмшигч тодорхойгүй, бүртгэлд тусгаагүй.
-АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоогүй төсөл, арга хэмжээг түүний нэрээр шууд гэрээ байгуулсан зөрчил илэрсэн.
-АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан зочид буудлуудад 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.
-АСЕМ-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын Койка байгууллагаас 20.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж тусламжаар ирсэн ч хүлээн авсан эзэн тодорхойгүй, баримт мэдээлэл алга байна.
-АСЕМ-ын үйлчилгээнд БНСУ-ын Экспорт, импортын банкны зээлээр авсан 43 автобусыг ашиглах шаардлагагүй байсан ба АСЕМ-тай холбоотойгоор 195 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан.
-Автобус авсан зээлийн хүүнд 2016-2017 онд 50.5 сая төгрөг төлөхөөс 2017 онд 35.2 сая төгрөгийг төлж, одоо 15.2 сая төгрөгийн улсын төсвөөс төлөх үлдэгдэлтэй байна.
Эх сурвалж: ZUV.MN
|









