ТАНЫ СОНОРТ: Өнөөдрөөс усны үнэ нэмэгдэнэ

2014 оны 7 сарын 16

ШӨХТГ, Ус сувгийн удирдах газрынхан өнөөдөр хуралдаж орон сууцны айлуудын болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэх шийдвэр гаргасан билээ.  Энэ шийдвэрийн дагуу энэ  сарын 15 буюу өнөөдрөөс усны үнэ нэмэгдэх гэж байна. Хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Тодруулбал, нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс эхлэн нэг сард 2500 төгрөг төлөхөөр болж байна.  Энэ нь нэг хоногт 83 төгрөг болж байгаа юм. Харин Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтжээ.Харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф  60 мөнгөнөөс  1.5 төгрөг байхаар тогтсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5801
0 эможи
keyboard_arrow_up