Төрийн ордны цэцэрлэгийг түмэн олондоо нээв

2018 оны 6 сарын 04

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр иргэд Төрийн ордны хойд цэцэрлэгт өнжив. Энэ өдөр цэцэрлэгийн хаалгыг нээж, иргэд нэвтрэх боломжийг олголоо.

Энэ онд улсын хэмжээд 8600 орчим ээж “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж буй. Тэдний төлөөлөл болсон 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг зүүж өгсөн билээ. Тиймээс ордны цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй байлгасан нь “Алдарт эх”-чүүдээ тосож авсан иргэд ам сайтай байв. Өдрийн турш үргэлжлэн явагдсан арга хэмжээний үеэр иргэд 'цоож'-той байдаг цэцэрлэгт хүрээлэнд саатлаа.

Ордноос одонтой гарч ирсэн ээжүүдийг иргэд алга ташин угтаж, халуун баяр хүргэж байсан юм. Тэр бүр иргэдэд нээлттэй байдаггүй ордны хойд цэцэрлэг эх үрсийн баярын өдөр нээлттэй байж, иргэдийн талархлыг хүлээв. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57994
0 эможи

keyboard_arrow_up