Баярын өдрөөр эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгажээ

2018 оны 6 сарын 02

Холбоотой Зураг

"Эх үрсийн баяр"-ын өдөр 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр болон "Архигүй өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 150 ахлах байцаагч хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2,539,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1,616,500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ.

Шалгалт Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн есөн дүүрэгт явагдсан байна.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57972
0 эможи

keyboard_arrow_up