Мөрдөн байцаах албаныхан БЯЦХАН хүүхдүүдээ баярлууллаа

2018 оны 5 сарын 31

Arslan.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас  “Байгалиа хамгаалъя” уриан дор ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч,  хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ удаагийн арга хэмжээ нь Хүрээлэн  буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршигийг  иргэд, олон нийтэд таниулан,  иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн аяны  хүрээнд зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой аж.

Arslan.mn
Арга хэмжээг нээж Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал “ Өнөөдөр хүрэлцсэн ирсэн хүүхдүүддээ баярын мэнд хүргэе. Та нар минь ирээдүйд мэдлэг боловсролтой чадварлаг боловсон хүчин болж,  улс эх орныхоо хөгжлийн төлөө их зүйлийг хийсэн, байгалиа хамгаалах их үйлсэд гар бие оролцсон хүмүүс болоорой гэж хүсэн ерөөе.  Гар зургийн уралдаанд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүд болон зохион байгуулсан албан хаагчдад талархал илэрхийлье. ” хэмээлээ.
Энэ үеэр бяцхан өхөөрдөм хүүхдүүд авъяас билгээ сорьж, эцэг эхчүүдтэйгээ цагийг хамтдаа зугаатай өнгөрүүллээ.

Arslan.mn
Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Батзогсох “Жил бүр хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг манай албанаас зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд “Байгалиа хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна. Энэ арга хэмжээний хүрээд улс эх орноо хайрлах, нийслэл хотоороо бахархах, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харах зорилгоор “Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдааныг 2 насны ангилалаар зохион байгуулж,  шалгаруулсан. Гар зургийн уралдаанд  100 гаруй хүүхдүүд өөрийн бүтээлээ ирүүлсэн нь өргөн хүрээг хамарсан уралдаан болсон нь харагдаж байна. ”хэмээлээ.

Arslan.mn
 “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус албанаас хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд өнөөдөр  хүүхдүүдэд шагналыг гардуулан өглөө.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57957
0 эможи

keyboard_arrow_up